Өглөөний дасгал

Бага бүлгийн хөгжимт өглөөний

дасгалыг зохион байгуулах нь/2-3 нас/

       Зорилго :

  • 2 настай хүүхдийн толгой ,гар хөлийн хөдөлгөөнийг зохицуулах    чадварыг хөгжүүлэх
  • Тодорхой орон зайд тэнцвэр хадгалах хөдөлгөөнийг хөгжүүлэх
  • Орчиндоо дасан зоицох хөдөлгөөний чадварт сургах

Бага бүлгийн хүүхдийн өглөөний дасгалыг тойргийн аргаар зохион байгуулна.

Хугацаа 5 минутаас хэтрэхгүй байхаар зохион явуулна.

Бага бүлгийн хүүхдийн дасгал нь :

Толгойн дасгал   / гарын хөдөлгөөнтэй хосолсон байж болно.

Гарын дасгал  /  цээжтэй хосолсон байж болно.

Цээжний дасгал/ гарын хөдөлгөөнтэй хосолсон байж болно/

Хөлийн дасгал

Суугаа байдлаас хийх дасгал

Амьсгалын дасгал

Бага бүлгийн хүүхдэд сонирхолтой болгохын тулд дасгалыг жижиг зохиомжинд оруулан зохион байгуулж болно.

 

 

 

 

Сэдэв:”Хүнсний ногоо” зохиомжит дасгал

Агуулга

ЖЗБ:Нэгийн цуваа жагсаал

Алхалт:Тойргоор алхана.

Гүйлт:Нэгийн цуваагаар гүйх

Зорилго:

  • Дасгал хөдөлгөөнийг зөв гүйцэтгэж сурна.
  • Хөдөлгөөний эв дүйг сайжруулна
  • Дасгалыг хөгжимтэй хийж хэвшүүлнэ.

Дасгал

1-4 тоонд:

Гарыг ташаанд аван:

  • Бөмбөг бөмбөг өнхөрч байна.

                                                                       /Толгой баруун,зүүн тийш эргүүлнэ/ 2 удаа

  • Байцаа гэхэд урагшаа цээжээр бөхийнө.
  • Сонгино гэхэд эгцэрч нуруу цэх зогсоно.
  • Төмс гэхэд баруун тийш хазайна.
  • Сармис гэхэд эгцэрч нуруу цэх зогсоно.
  • Тарвас гэхэд зүүн тийш хазайна.
  • Чинжүү  гэхэд эгцэрч нуруу цэх зогсоно.
  • Манжин гэхэд доошоо өвдөг нугалан сууна.
  • Лууван гэхэд босно /2 удаа давтана./
  • Дэлдэн туулай хүнсний ногоо идэхээр дэгдлээ дэгдлээ гэхэд 2 гарыг цээжний урд тохойгоор нугалан атгаж үсрэнэ.
  • Шөнө боллоо унтлаа гэхэд алгыг хавсран толгойг дэрлэж сууна.
  • Өглөө боллоо гэхэд 2 гарыг дээш өргөн амьсгал гаргаж суниана.

Тайвшруулах дасгал

Хөлийг хагас жийж  доош сууна.туулай унтлаа гэхэд өвдөг нугалан гарын алгыг хавсарч дэрлэнэ.Туулай сэрлээ гэхэд амьсгалаа уртаар гарган хөлийг жийнэ.